Х.Баттулга: Юун яасан архины савалгаа, юун дээлийн хээ, юун Кембриж. Үүнээс илүү нэн яаралтай хэлэлцэх асуудлууд байна
2020/10/01
Монгол Улсын Их Хурлын чуулганы 2020 оны намрын ээлжит чуулган өнөөдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 1-ний энэ өдөр нээлтээ хийж байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар намрын чуулганыг нээсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэх үеэрээ дараах зэмлэлийг хэлжээ.
Тэрбээр орон нутаг дахь төсвийн үр ашиггүй зарцуулалттай холбогдуулан гишүүдэд хатуухан үг хэлэв. "Та бүхэн ээлжит бус чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 4.8 их наядын алдагдал тусгасан. Төсөвт ийм хүйтэн сэтгэлээр хандаж байгаа чинь доод шатандаа төсвийг үр ашиггүй зарцуулах шалтгаан болж байна" гэв.
Мөн "юун яасан архины савалгаа, юун дээлийн хээ, юун Кембриж. Үүнээс илүү нэн яаралтай хэлэлцэх асуудлууд байна. 4,8 их наядын өр үйлдвэрлэж, өрийг өрөөр дарснаа дайснаа дарсан мэт баярлах. Гишүүн бүрт тойрогт нь 5-8 тэрбумыг авлига болгон өгч байна. Тэнэглэлийн чинь золиос ард түмэн боллоо" хэмээн хэлснээс гадна шийдэх ёстой чухал асуудлаа эрэмблэх шаардлагатай байгааг анхааруулав.
Altantsetseg · 2020/10/02
Ард түмэн МАНыг сонгосон нь зөвөө ок харин лалар мин чи шүүхээс савараа татаарай женкогын эрх мэдэлйиг хязгаарлах хэрэгтэй шүү барын бамбарыг бага дээр нь шүү одоо ийм байгаа дээр нь ажиллаж эхлэх хэрэгтэй олноороо түрээ бариад юуны тулд олонх билээ женка уихд орох хүртлээ Хүрэлсүхйин за га ыг доромжлох боллоо ирэх сонгуульдаа хэт их улаарсан байна аа
dn · 2020/10/01
Erunhiilegch mash zuv yrilaa! Unuudur deel hutsas bandashnii hiili gadnii surguuliig mataj hiirheh tsag bish. Mongol undesnii maani surgaltiin sistem ue ueiin erdemten erhemuudiig surgaj bolovsruulaad udiig hursen n unen!yahaaraa dandaa gadniihand tal zasch sharavdag ym be??? Odoo eh oron uls tumenee bodoh tsag bolson !!! Ordond tolgoi horogdoj tatvariin heded nud shirgeej hudlaa yrij suuhaa bolimoor bn shuu!!!
Зочин · 2020/10/01
Үнэхээр яах ёстой юм бол ард түмэн туйлдаж байна гэмт хэрэг улам бүр аюултай болж байна хүчирхийлэл хэрээс хэтэрлээ цэгцлэх хэрэгтэй олон асуудал байна метро гэж хэдэн арван жил ярилаа одоо тэрийгээ баоьж эхлээд дуусах хүртэл нь тэгш сондгойгоор нь явуулах хэрэгтэй дөнгөж өчигдөр улаанбаатар хот маань 0 зогсолт хийлээ яаг үнэндээ аль шатандаа болж байгаа юм юу ч алга сонгуулиас сонгуулын хооронд л явдаг улс боллоо!!!
Зочин · 2020/10/01
Харин тиймээ орой болоход автобус хулээж шавааралдах ард тумэн очах газрааа хурэх гэж 3-4 цаг гацах машинууд гээд л маш их шийдэх асуудал байна даа