Зэвүүн яриа нэвтрүүлгийн хөтлөгч гэдгээрээ олонд танигдсан Т.Оргил олны дургүйцлийг ихэд төрүүлдэг тэрбээр охид, бүсгүйчүүдийг тэр бүр таалаад байдаггүй. Урьсан зочноо хүртэл ил, далд элдэвлэдэг бүдүүлэг яриатай хэмээгддэг тэрбээр заяаны хайраа олсон бололтой.

Өөрийгөө энхийн цагаа тагтаа мэт өргөмжилж залуусыг бэлгэвч хэрэглэ, шударга бай гэдэг. Хөтлөгч заавал харилцаагаа олон нийтэд дэлгэх хэрэг байна уу? аз жаргалаа чимээгүй эдэл нтр гэсэн хүмүүс нилээн их харагдана лээ. Энэ бүсгүй миний хувьд үнэ цэнэтэй, энэ бүсгүйд би үнэнч гэдгээ олон нийтэд биш хайртай хүндээ мэдрүүлэхийн тулд харилцаагаа ил болгосон.

Хүн болгоны амьдрал, амьдрах хэв маяг өөр өөр байдаг ч бусдын юу гэхээс айж нуугдаж үерхэнэ гэдэг утгагүй санагддаг. Аа бас олон хүн манай хүн рүү өнгөрсөн эсвэл худлаа зүйл зөндөө л бичиж байгаа харагддаг.

Ингэхийн мэдэж байсан болохоор бид хоёрын хувьд сэв суулгаж, хэрэлдэж муудах шаардлага байхгүй тоодог ч үгүй. Би ээж шигээ ааштай, эгч шигээ сонирхол зан авиртай, үзэсгэлэнтэй, ухаантай бүсгүйг өөрийн болгосон азтай залуу гэв.