Дэлхийн хөлбөмбөгийн од Кристиано Рональдо коронавирусийн халдвар авсныг Португалийн Хөлбөмбөгийн Холбоо өчигдөр мэдээлжээ.

Биеэс нь өвчний ямар нэг шинж тэмдэг илрээгүй байгаа түүнийг тусгаарлах арга хэмжээ авсан байна.

Италийн Ювентус клубт тоглодог Рональдо өнгөрсөн Ням гарагт болсон Nations League-ийн нөхөрсөг тэмцээнд Португалийн шигшээ багтайгаа Францын багийн эсрэг тоглосон юм.

35 настай хөлбөмбөгчин одоо Covid-19 өвчний улмаас Шведийн шигшээ багтай хийх өнөөдрийн тоглолтыг алгасахаар болж байна.

Мөн Ювентус клубын Serie A лигийн дараагийн тоглолт, Аваргуудын Лигийн Динамо Киев клубтэй хийх тоглолтод оролцож чадахааргүй болжээ.

Өнгөрсөн Даваа гарагт Португалийн үндэсний шигшээ багийн тамирчидтай хамт хооллож байгаа зургаа Рональдо сошиал хуудсандаа нийтэлж байв.

Өнгөрсөн сард болсон Nations League-ийн тоглолтод тэр Португалийн шигшээ багтай Шведийн эсрэг тоглохдоо хоёр гоол хийж, баг нь 2:0 харьцаатай хожсон юм. Энэ тоглолтын эхний гоол нь Рональдогийн олон улсын тэмцээнд хийсэн 100 дахь гоол байжээ. Ингэснээр тэр 109 гоолтой Ираны Али Даейгийн ард хоёрт жагсах түүхэн амжилтыг үзүүлээд байна.