М.Энхболдод холбогдох “60 тэрбум”-ын гэх хэргийг сэргээжээ
2020/10/14
УИХ-ын 2016 оны сонгуулийн санал хураалтын өмнөхөн тухайн үеийн МАН-ын дарга М.Энхболд нарын оролцсон ярианы “60 тэрбум”-ын бичлэг цацагдсан.
Энэ бичлэг тэр сонгууль, дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг дамнан яригдсаар байв. Ингэж явсаар бичлэгт оролцсон зарим хүнд эрүүгийн хэрэг үүсгэж шүүхээр хэлэлцсэн. Харин тухайн үеийн МАН-ын дарга М.Энхболдын хэргийг тусгаарласан байдаг.
Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас МАН-ын дарга асан М.Энхболдод холбогдох “60 тэрбум”-ын гэх хэргийг өнгөрсөн есдүгээр сард нээжээ. Үүний дагуу шалгалтын ажиллагаа явагдаж эхэлсэн байна.
Б.Гарьд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 2020/10/15
М. ЭНХБОЛД ГЭЖ ХҮНИЙГ ДҮГНЭЖ ХЭЛЭХ ЮМ БОЛ ХИЙСЭН АЖИЛ НЬ ИХ БАЙХ ОДОО Ч ЭНЭ ТӨРД ӨНДӨР АЛБАН ТУШААЛД АЖИЛЛАЖ БАЙГАА ХҮНД САЙН НЬ БАЙГАА СААР НЬ Ч БАЙГАА Л БАЙХ ӨНДӨР АЛБАН ТУШААЛААС НЬ БУУХААР Л ХОРИЖ ЦАГДААД БАЙВАЛ УТГАА АЛДАХ БИЙ ДЭЭ. ӨНДӨР АЛБАН ТУШААЛ ХАШИЖ БАЙГААД ХУГАЦАА НЬ ДУУСААД ДАРААЧИЙН ХҮНД АЛБАА ӨГӨӨД ӨӨРСДӨӨ САЙН ДУРААРАА ГЭР ЛҮҮГЭЭ БИШ 461 Рүү ЯВДАГ БОЛЧИХ БИЙ ДЭЭ. ХҮМҮҮСЭЭ АМЬДДАА БИЕ БИЕНЭЭ ХАЙРЛАЖ АМЬДРААЧ
Иргэн · 2020/10/15
М.Энхболв дарга шиг төрийн хүн монголв одоогоор байхгүй ээ?! Түүгээр одоо битгий оролд?!
Иргэн · 2020/10/15
Чи бол жинхэнэ хахууль авдаг хүн байна?!
Одоо больж үз дээ!! · 2020/10/14
Энэ утгагүй зүйлээ болиоч ээ. Хэдэн биенээ хэмлэж дуусахгүй хорвоо юм уу? Улс орноо удирдаж, өнөөгийн өндөрлөгт авчирсан Ерөнхий сайд нараа толгой дараалан шоронд хийлээ гээд хэн хожиж, хэн хөгжиж дэвжих гээд байгаа юм бол доо?? Соошлоор харааж зүхсэн явуулга, хатгалгаар бие биенээ хорлоод дуусах нь байна шүү дээ, та минь ээ!!
Иргэн · 2020/10/14
60-н тэрбум гэх хохирогчгүй холбогдогчгүй хэргийг одоо болих хэрэгтэйшдээ?!
Бат · 2020/10/14
чухамдаа ажилд орход одоо хахуулгүй бол бүтэх үү та нар хариулдаа
Л.Чангарав · 2020/10/14
М.Энхболд гуай ч яахав ажилтнуудынхаа саналыг сонсож суусан нь үнэн юм байх.Харин нэр дэвшигч болгоноос 100 сая төгрөг нэхэж аваад зарим хэсгийг нь яасан нь мэдэгдэхгүй алга болгочихсон С.Эрдэнэ гээч хүнийг яах юм бэ. 60 уу 100 юу гэдэг нь өөр болохоос биш бүх намууд албан тушаал үнэлэн зарж мөнгө босгодог шүү дээ.М.Энхболд ганц хар хэрээ нь биш шүү.
mmm · 2020/10/14
сонгууль болохоор л яригдах юм даа. бусад үед яригдахгүй байж сонин л юм
Зочин · 2020/10/14
М.Энхболдыг хамгийн хатуугаар шийтгэж, бүх хөрөнгийг нь хурааж, үе удамаар нь төрийн албанд бүү ойртуул.