Хүүхдээ шийтгэн орцонд нүцгэн гаргасан ээжийг 300 мянган төгрөгөөр торгожээ
2020/10/29
“Алтай” хотхонд бага насны хүүхдээ орцонд нүцгэн гаргаж шийтгэсэн ээжийн асуудлыг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс, хүүхэд хамгааллын байгууллагууд хамтарсан шалгалт хийж, дүгнэлт шийдвэрээ гаргажээ.
2020 оны аравдугаар сарын 18-нд гарсан энэ асуудлыг хянан шалгаад Зөрчлийн тухай хуулийн 6.20.7-д зааснаар Хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн гэж үзэж:
- Хүүхдээ шийтгэсэн ээжийг 300 мянган төгрөгөөр торгохоор шийдвэрлэв.
- Мөн хүүхдийн байгууллага, хорооны хамтарсан багийн хяналтад авч, хүүг дахин хүчирхийлэлд өртөхөөс сэргийлэх, ээжид нь хүүхдийг эерэг аргаар зөв хүмүүжүүлэх, уур бухимдлаа зөв тайлах зэрэг чиглэлээр сэтгэл зүйн зөвлөгөө өгсөн хэмээн Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Хурандаа Б.Батзориг мэдээллээ.
уншигч · 2020/10/29
хүн болоогүй байж хүүхэдтэй болдог. тэнэг хүмүүс их болж байгаа нь ядуугын зовлон уу эсвэл тэнэгийн гай юу
уншигч · 2020/10/29
монголчууд хүүхдийг нохой адил үзсээр ирсэн. юуэ хүндэтгэх. энэ юу мэддэдгийн чаддагийн гэсэн аятай л харьцдаг. хүүхэд байтугай өөрийгөө ойлгохгүй тэнэгүүд дүүрэн бий
Зочин · 2020/10/29
Зочин · 2020/10/29
Тэр нялх хүүхдэд дахиад бөөн дарамт болж байгаа ш дээ. Тэнэг юмнуудыг сайн хянах хэрэгтэй .
Зочин · 2020/10/29