Дэлхийн шилдгүүдийн "Diamond circus show" амралтын өдрүүдэд болно


2020/10/29


Циркийн гайхамшгийг толилуулахаар дэлхийн шилдгүүд нэгэн тайзнаа гарах гэж байна. Дэлхийд гайхагддаг монгол циркчид нэгдэж "Diamond circus show"-г энэ амралтын өдрүүдэд тоглох юм. Тодруулбал, аравдугаар сарын 31, арваннэгдүгээр сарын 01-нд Монгол бөхийн өргөөнөө 12:00, 16:00 цагаас ердөө хоёрхон өдөр буюу дөрвөн удаа сор болсон үзүүлбэрүүдээ үзэгч та бүхэндээ зориулан дэлгэх болно.

 

Гэр бүлээрээ амралтын өдрөөрөө циркийн гайхамшгаар аялахыг хүсвэл 94945000, 80379494 утсаар холбогдож илүү дэлгэрэнгүй мэдээллийг авахаас гадна  Монгол бөхийн өргөөний касснаас тасалбар борлуулагдаж байна. Мөн www.ticket.mn сайтаар тасалбараа захиалах боломжтой.

 

 

 


Энэ мэдээ таалагдаж байвал