МАН-ын нөөц төлөвлөгөө - Сү.Батболд
2020/11/09
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгууль хэдхэн сарын дараа болох гэж байна.
Уг сонгуульд АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших нь ямар ч эргэлзээгүй. Харин эрх баригч МАН-аас хэн нэр дэвших нь саяхныг хүртэл тодорхойгүй байсан хэдий ч Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад зайгаа тавьж өгөхгүйгээр өөрөө нэр дэвшихээр шийдсэн тухай бид мэдээлсэн билээ.
http://www.sonin.mn/news/politics-economy/115705
Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд МАН-аас нэр дэвших сонирхолтой хүний тоо нэгээр нэмэгджээ.
Хамгийн гол нь МАН-ын удирдлага ч гэнэтийн үүсч болох нөхцөл байдалд тааруулан У.Хүрэлсүхээс гадна дахин нэг "нөөц төлөвлөгөө"-тэй байх нь зөв гэж үзэж буй аж.
Энэ нь УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболд.
Нэгэн цагт Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын даргаар ажиллаж байсан түүнийг УИХ-ын 2020 оны сонгуулийн дараа УИХ-ын дарга болох сонирхолтой байсан тухай улс төрийн хүрээнийхэн ярьдаг.
Сү.Батболдын хувьд ч "нөөц төлөвлөгөө"-нд багтсанаар алдах юмгүй бөгөөд чадвал Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвших, ядвал нэр дэвшигч У.Хүрэлсүхийн бүхий л арыг дааж ажиллаад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн дараах эрх мэдлийн дахин хуваарилалтад тэргүүлэх байр сууринаас оролцох боломжтой болно гэж тооцоолж буй бололтой.
Э.Мягмар
сонин.мн
Зочин · 2020/11/12
Иргэд одооноос боловсрол мэдлэг бүхий хүмүүсээ сонгох хэрэгтэй.Бөх тэх мөнгө төгрөгтэй нөхдүүдийг сонгоод яаж сүйрч бгааг харлаа үзлээ
Зочин · 2020/11/12
Энэ мэтээр буруу сөрөг худал мэдээлэл тараагаад ирэхээр яаж чадвартай, мэдлэгтэй хүн нэрч гарах юм бэ? Нөгөө л танхай атаман Баттулга л гарна биз дээ. Энэ хүн гарвал монгол орон худрдастай хөгжинө гэсэн ойлголт байхгүй болно.
Зочиг · 2020/11/12
Юм ойлгодог, боловсрол, мэдлэг, чадварыг зөвөөр харж чаддаг хүмүүс МАН-с С.Батболдыг дэмжих л ёстой. Гэвч манай сонгогчдын боловсрол тааруу, ухамсар дорой энэ цаг дор бол их хэцүү шүү.
Зочин · 2020/11/11
С.Баярын уяаны нохой
Ganaa · 2020/11/11
14 tonn altaa haashaa ni hiihgej bn asuuh zuilch ih shuu dee naad zah ni altaa shuud l gadaad gargasan
Дорнод · 2020/11/11
ххүг ын дарга мөнхгэрэлийн олон айл гэр бүл үймүүлэх завхай явдлаас болж дорнод аймаг даяр бэлгийн замын хүнд хурц өвчнүүд аймаг даяр тархаж бузарлагдаж байна доо.
Зочин · 2020/11/11
зочин · 2020/11/11
Энэ сул хүн шүү дээ Юу ч хийхгүй
МАН-ын Өмхий мах · 2020/11/09
МАН-ын Сюи Шү Жанг