Ёкозүна Какүрюү Ананд арваннэгдүгээр сарын кюүшюү башёг нурууны гэмтлийн улмаас өнжиж буйгаа зарласан бол ёкозүна Хакүхо Даваажаргал мөн энэхүү башёд барилдах боломжгүй гэдгээ мэдэгдлээ.

Өдгөө З5 настай Хакүхо Даваажаргалын хувьд өнгөрсөн долоодугаар сарын башёд баруун өвдгөндөө бэртэл авсан бөгөөд наймдугаар сард хагалгаанд орж есдүгээр сарын башёг өнжөөд байсан юм.

Ийнхүү энэ сарын 8-22-нд Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд болох кюүшюү башёд хоёр ёкозүна оролцох боломжгүй боллоо. Сүүлийн гурван башё дарааллан Хакүхо Даваажаргал, Какүрюү Ананд нар башёг өнжиж эсвэл дундаас нь орхиж байна.

 

 

Б.Номуун

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин