Т.Доржханд: Дэлхийд 0 зогсолт хийж коронатой тэмцсэн нэг ч улс байхгүй шүү
2020/11/19
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар коронавирусийн эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх Шадар сайдын мэдээллийг сонссон. Мэдээллийн дараа гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Т.Доржханд “Сарын өмнө нөхцөл байдал хүндэрвэл УОК-т нөөц төлөвлөгөө байна уу гэж асуухад байгаа л гэсэн. Гэтэл өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар дүгнэвэл нөөц төлөвлөгөө байхгүй юм байна. Нөхцөл байдал хүндрэвэл онц байдал зарлана гэж байна. Ийм зүйл байж болохгүй. Дэлхийн 220 улсад онц байдал зарлаад 0 зогсолт хийгээд коронатой тэмцсэн нэг ч улс байхгүй. Онц байдал зарлахаас татгалзах хэрэгтэй. Үнэхээр ийм нөхцөл үүссэн бол УИХ-ын гишүүний хувьд бидэнд бичгээр мэдээллээ өгөөрэй. УОК-оос гаргаж байгаа шийдвэрүүд хангалтгүй байна. Эчийн сангуудын эмийг ханган нийлүүлж чадахгүй байна. Ноос ноолуурын экспортыг дэмжмээр байна. Гаднын захиалгууд нь хүлээгдээд манай компаниуд торгуульд орох нөхцөл үүсээд байна.
Маш яаралтай төсвийн тодотголоо хиймээр байна. Энэ ондоо багтаад. Төсөвт 1.4 их наяд төгрөгийн барилга байгууламжийн зардал байгаа. Гэтэл барилгын салбарт нийт ажлын байрны 7.4 хувь л байгаа. Харин ЖДҮ-ийн салбарт 50 гаруй хувийн ажлын байр байгаа.
Шадар сайд Я.Содбаатар: Коронавирус халдвараас сэргийлэх хариу арга хэмжээний төлөвлөгөө гэж байгаа. Үүнийг бүх гишүүдэд өгье. УОК дээр ганцхан л асуудал байгаа. Хөл хорионы шийдвэр дээр наашаа цааша болсон зүйл бий. Улаанбаатар хотын хөдөлгөөний эрчимжил нэмэгдвэл арга хэмжээгээ чангаруулаад явж байгаа. Түүнээс эргэж буцсан, тооцоо судалгаагүй арга хэмжээ авсан асуудал байхгүй.
Сэтгэгдэл устгуулах хүсэлт илгээх