Америкийн Детройт хотноо нэгэн шинэ үйлчилгээ ихээхэн эрэлттэй байгаа гэнэ. Гэмт хэргийн сэдэлтэй энэ үйлчилгээ мэдээж гаж сэтгэхүйтэй нэгэнд л таалагдах байх.

Энэ үйлчилгээг авч буй хүн нь гэмт хэрэгтнүүдэд зодуулж, солиот маниак этгээдийн хүүхэлдэй болоход ямар мэдрэмж төрдөг түүнийг яг бодитоор мэдрэх аж.

“Экстреме хүчирхийлэл” нэртэй энэ үйлчилгээг Адам Тике гэх эр санаачилжээ. Түүний компанид та өөрийгөө барьцаалуулах хүсэлтээ хэлэн төлбөр төлснөөр жинхэнэ бодит байдалд тухайн хүнд ямар мэдрэмж төрдөгийг мэдрүүлэх аж. Түүнчлэн ачааны машинд хүний наймааны золиос мэт тээвэрлэх, тарчлаан зодох гэх мэт олон төрлийн үйлчилгээтэй.


 

Нэгэн хэрэглэгч өөрийгөө барьцаалуулахын тулд 1,5 сая доллар төлжээ. Үүний хариуд харин дараах зураг дээрх шиг байдлаар шийтгүүлсэн байна. Энэ бүх шийтгэлийг тэвчихгүй бол хэдий ч зогсоож болох бөгөөд үүнийг зогсоох нууц үгийг хэрэглэгчид өгдөг гэнэ.