Бид энэ удаа “Ой Партнерс”  ХХК-ийн захирал, LEXTER брэндийн үүсгэн байгуулагч Б.Нандин-Эрдэнэтэй ярилцлаа.

Тэрээр өөрөө санаачлан гутлын зах зээлд худалдаа наймаа эрхэлж буй иргэдийн дэмжих хүүгүй карт гаргасан байна. Тэр дундаа гэртээ хүүхдээ хараад суугаа ээж, цалин хангалттай сайн авдаггүй Төрийн албан хаагч, ганц бие ээж, аавуудын дэмжихээ хэлсэн. Картын хувьд ямар ч урьдчилгаа болон хүүгүйгээр эргэн төлөх нөхцлөөр Герман улсад үйлдвэрлэсэн "LEXTER" брэндийн гутлын үйлдвэрийн үнээр худалдан авах боломжийг олгож байгаа аж. Тухайн карт ашиглан авсан бараа бүтээгдэхүүн дээрээ та ашгаа нэмж борлуулан эргэлийн хөрөнгөө нэмэгдүүлэх боломжтой юм.

Lexter бренд 2017 онд Монгол, Герман, БНХАУ гэсэн гурван улс дээр оюуны өмчөөр баталгаажуулсан албан ёсны бренд байгаа.  Lexter брендийн онцлог нь Герман стандарт, Герман технологиор гутлаа үйлдвэрлэдэг. Ингэхдээ бид Монгол хүний хөлийн онцлогт тохирсон стандартын дагуу бүх үйлдвэрлэлт, хөгжүүлэлт явагддагаараа онцлогтой гэж хэлж болно. Монгол улсдаа орж ирээд үйлдвэрийнхээ үнээр бизнес эрхэлж байгаа хүмүүст нийлүүлдэг. Тэд цаашаа зах зээл дээр гаргаад өөрсдийн ашигаа шингээгээд зардаг.

Манай компани худалдаа хөгжлийн банктай хамтраад “Ойс Энержи” гээд карт гаргасан. Эхний ээлжид бид 1 сая төгрөгтэй карт гаргасан байгаа. Энэ картаар яах вэ? гэхээр бид өөрсдийн харилцагчдынхаа бизнесийн эргэлтийг нь дэмжиж байгаа арга хэмжээ болж байгаа юм. Сая төгрөгөөрөө эхний ээлжийн 10 ч юмуу гутал худалдаж аваад тэрийгээ 45 хоногийн хугацаатай хүүгүй ашиглана гэсэн үг.

Тэгэхээр гутал картаараа худалдаж аваад өөрийнхөө гутлыг зараад ашиг олчихоод буцаагаад картандаа сая төгрөгөө эргэлдүүлээд хийж байх кредит карт гэсэн үг.

Эхний ээлжид загварынхаа хар зургийг гаргадаг. Түүндээ тохируулаад гутлынхаа загварыг хийдэг. Гутлынхаа эхний загвараа гаргаж ирчихээд харилцагчдаа үзүүлдэг. Тухайн харилцагч юу хүсээд байна, юуг нь өөрчилмөөр байна бүх сэтгэгдлүүдийг нь аваад дараагийн загвараа хийгээд харилцагчдаа үзүүлдэг. Энэ таны хүссэн загвар мөн үү? хүссэн бүтээгдэхүүн мөн үү? мөн байвал бид шууд үйлдвэрүүд рүү өгдөг. Дахиад тодорхой хэмжээний хэрэгтэй зүйл байвал шингээд дараагийн загвараа гаргаж ирж дахиж үйлчлүүлэгчээ үзүүлдэг. Ийм процесс явагддаг. 

Ковид цар тахлын үед бүх төрлийн бизнэс хүнд байгаа. Энэ хүнд нөхцөлд  хамтарч ажиллах санал уриалгыг гаргаж байна. Гэртээ хүүхдээ хараад сууж байгаа ээжүүд магадгүй ганц бие ээж, бизнесээ яаж хийхээ мэдэхгүй байгаа хүмүүс, гарааны бизнес эрхэлж байгаа хүмүүс байдаг.

Энэ бүх хүмүүст бид нарын зүгээс “Ойс Энержи” картаараа дамжуулаад цаашид гарааны бизнесийг дэмжих хөгжүүлэлт ажиллуулна.

Хэн бизнес хиймээр байна, хэн хөгжмөөр байна энэ болгоныг бид дэмжээд хамтарч ажиллаад явах боломж бидэнд байгаа. Хэрвээ хүсэх юм бол бидэнтэй холбогдоорой. Бид өөрсдийн чадах ямар боломж бүхнээрээ дэмжинэ. Бүх боломжоороо дэмжээд хамтарч ажиллах, их үүсвэрийг нь гаргаад, санхүүжилтийг нь тодорхой хувьд шийдээд явах боломж бидэнд байгаа шүү гэж хэлмээр байна.

www.urug.mn