Диего Марадонаг Буэнос-Айресийн ойролцоох оршуулгын газарт оршуулжээ
2020/11/27
Аргентины домогт хөлбөмбөгчин Диего Марадонаг Буэнос-Айрес хотоос 35 км-ын зайтай оршдог Белла-Виста хэмээх хувийн оршуулгын газарт оршуулжээ. Оршуулах ёслолыг “Todo Noticias” сувгаар шууд дамжуулсан байна.
Энэ оршуулгын газарт түүний эцэг эхийн шарил байдаг байна. Оршуулах ёслолыг цөөн хүний хүрээнд явуулжээ. Пүрэв гарагт хэдэн арван мянган хүн хөл бөмбөгийн домогтой салах ёс хийхээр ерөнхийлөгчийн ордонд ирсэн байна. Салах ёс гүйцэтгэх ёслол эхэндээ тайван болж байсан боловч шүтэн бишрэгчдийнх нь олонх нь ёслолд оролцож чадаагүйн улмаас цагдаа нартай мөргөлдөхөд хүржээ. Эмх журам сахиулах ажиллагаа хяналтаас гарсны дараа ерөнхийлөгчийн ордныг хаасан байна. Эмх замбараагүй байдал дэгдсэн тул Марадонагийн төрөл төрөгсөд ёслолыг хугацаанаас нь өмнө дуусгаж, талийгаачийн шарилыг оршуулгын газарт аваачихыг хүсжээ.
Диего Марадона 11 дүгээр сарын 25-нд 60 насандаа таалал төгссөн билээ. Урьдчилсан мэдээллээр, тэрбээр зүрхний дутагдалд орсны улмаас нас баржээ. Марадонаг таалал төгссөнтэй холбогдуулсан Аргентинд гурван өдрийн гашуудал зарласан юм.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Зочин · 2020/11/27