УОК 14 хоног хатуу хөл хорио тогтоох саналыг дэмжлээ
2020/12/21
Өнөөдөр УОК ээлжит бусаар хуралдлаа. Баянзүрх дүүрэгт халдварын голомтод сүүлийн 24 цагийн дотор 31 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт 62 болсон тухай мэдээллийг ЭМЯ-наас мэдээлсэн.
Ингэхдээ Улаанбаатарт өргөн хэмжээний том дэгдэлт гарсаныг сануулсан. Тэгвэл үүнтэй холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг нэг шат ахиулж, "Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 14 хоногоор тогтоох" саналыг ЭМЯ-наас гаргажээ. Уг саналыг дөнгөж сая УОК хэлэлцэж дэмжсэн байна. Гэхдээ Засгийн газар эцсийн байдлаар шийдвэр гаргах юм.
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 15.00 цагаас эхэлнэ.
Зочин · 2020/12/21
маш зөв хатуугийн хатуу хөл хориог сунгах ёстой шүү архи дарс бүр бхгүй болго шинэ жил цагаан сарыг бүр огт хийхгүйгээр хорих хэрэгтэй болсон болоогүй айл хэсэж халдвар тархааж явахаар бүр огт хийхгүйгээр захирамж гаргах хэрэгтэй шүү
Зочин · 2020/12/21
zov shde.eruul mend buhnes chuhal