БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Бээжингийн гудамжны 0.9 км авто зам болон гүүрийн өргөтгөл, шинэчлэлтийн ажил явагдаж байгаа билээ. Тус ажлын хүрээнд Сэлбэ гол дээрх хуучин гүүрийг буулгаж шинээр 74 уртааш метр гүүр барих тул 2014 оны 04 дүгээр сарын 29-ний 22:00 цагаас эхлэн замын хөдөлгөөнийг хаах боллоо. Мөн  ШУТИС-ийн баруун хойд уулзвараас 11 дүгээр хорооллын уулзвар хүртэлх 360 метр авто замын хойд талын урсгалыг зурагт үзүүлснээр мөн цагт хаах юм байна.

 А.Баярмаа