Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны 14 ажилтан болон гэр бүлийнхэн нь коронавирусийн халдвараар өвчилжээ
2021/01/14
Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд халдварын голомт идэвхтэй байгаа. Тус хороонд нэг гэр бүлийн 3-8 хүн өвчилсөн тохиолдлууд байгаа учраас НЭМГ-аас хорооны нийт хүн амын дунд илрүүлэг шинжилгээг эхлүүлсэн болохыг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгаан албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
Үргэлжлүүлэн тэрбээр 17 дугаар хорооны ажилтнуудын дундаас 14 хүн өвчилсөн. Ажилтнуудын гэр бүл мөн өвчилж байгаа учраас тус хороогоор сүүлийн 7 хоногийн хугацаанд үйлчлүүлсэн иргэд яаралтай үзлэг шинжилгээнд орох, давтан шинжилгээ өгөх шаардлагатай болохыг хэлэв.