Зарим төрлийн үйлчилгээний байгууллагуудыг нээсэнтэй холбоотойгоор холбогдох албаныхан мэдээлэл өглөө. Энэ үеэр НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Б.Батманлайгаас тодруулав. 

-Шинээр нээгдэж байгаа үйлчилгээний байгууллагуудад хэрхэн хяналт тавьж байна вэ? 

-Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа есөн ангиллын 62 төрлийн худалдаа үйлчилгээ ажилладгаас 35 нь хэвийн ажиллаж байна. Үүнд нэмэлтээр тавилгын бараа, цанын бааз, цахилгаан бараа хэрэгслийн худалдаа, ТҮЦ-үүдийг ажиллуулж байна. Тиймээс иргэд QR код уншуулахдаа анхаарч, хариуцлагатай хандах хэрэгтэй. Нийтлэг түр заавруудыг худалдаа үйлчилгээний аж ахуй нэгжүүдэд хүргүүлж, мэргэжлийн байгууллагууд өдөр бүр хяналт тавьж байна. ТҮЦ түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн худалдахгүй. Халдвар хамгааллын дэглэмийг баримталж, бээлий өмсч, нэг удаагийн амны хаалтыг хоёр цаг тутам хэрэглэж, бэлэн мөнгө хэрэглэхгүй байх, пос машин ашиглана. Тухай бүрт халдваргүйтгэл хийж ажиллана.Цаашид судалгаанд үндэслэж, зарим салбар чиглэлийн үйл ажиллагаа буюу бүх төрлийн бараа үйлчилгээ, худалдааг нээхээр судалж байна. Дараагийн ээлжинд бүх төрлийн хувцас, гэр ахуйн бараа, бөс бараа, гоо сайхны бараа, тоглоомын худалдаа багтсан. 

-Үсчин гоос сайхны газруудыг хэзээ нээх вэ? 

-Улаанбаатар хотын хэмжээнд 3600 орчим үсчин, хумс засал зэрэг гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, иргэн бий. Олон улсын зөвлөмж, эрсдлийн үнэлгээгээр үсчин, гоо сайхны салбар дундаас дээш эрсдэлтэй гэж үзэж буй. Тухайн үйлчлүүлэгчтэй 15 минутын хязгаар болон хүн хоорондын 1.5-2 метрийн зайнд ойрын хавьтал болох юм. 

 

-Ухаалаг утасгүй иргэд QR  код уншуулахдаа яах вэ? 

-Үйлчилгээний байгууллагуудын хувьд QR кодоо уншуул гэж шаардвал цаасан тэмдэглэгээг үлдээж, иргэний үнэмлэхээ биедээ заавал авч явах шаардлагатай. Энэ боломжуудыг аж ахуй нэгжүүд бүрэн хангах хэрэгтэй.

 

 

С.Уянга

ЭХ СУРВАЛЖ: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН