Хүйтэн болж байгаатай холбогдуулан иргэд автомашинаа халаах зорилгоор асаалттай гэр, дэлгүүрт орох зэрэг хоромхон хугацаанд холдох төдийд тээврийн хэрэгслээ хулгайчдад алдах эрсдэлийг дагуулдаг.

Тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг ихэвчлэн нийслэл хотод үйлдэгддэг байсан бол өдгөө хөдөө орон нутагт мөн үйлдэгдэх боллоо. Тухайлбал, өнгөрсөн шөнө автомашинаа асаалттай орхисноос үүдэн Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг дэвсгэрт иргэн У-гийн эзэмшлийн Тоёота Приус автомашин алдагдсан бол, Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт оршин суух иргэн Х мөн адил дээрх загварын автомашинаа хулгайд алдсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газрууд тус тус мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Иймд иргэд та бүхнийг автомашинаа онгорхой /асаалттай/ орхихгүй байх, тээврийн хэрэгслээ аль болох замын гэрэлтүүлэг, хяналтын камертай газарт байршуулах, автомашины тань дохиолол дуугарвал залхууралгүй шалгаж байх, цаг алдалгүй алдалгүй дуудлага мэдээлэл өгөхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.