Шинэ Засгийн газрын ХЭГ-ын даргаар Д.Амарбаясгалан, Шадар сайдаар Ж.Энхбаярыг томилохоор ярьж байна
2021/01/22
МУ-ын 32 дахь Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын ХЭГ-ын даргаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д. Амарбаясгаланг томилохоор ярьж байгаа бол Шадар сайд, УОК-ын даргаар 31 дэх Ерөнхий сайд У. Хүрэлсүхийн ахлах зөвлөх Ж.Энхбаяр нар томилогдохоор ярьж байгааг эх сурвалж хэллээ.
Харин Шадар сайд, УОК ын дарга Я. Содбаатар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдохоор ярьж байна. Үндсэн хуулийн шинэчлэлээр Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх юм.
Зочин · 2021/01/23
Уул уурхай, хүнд үйлдвэрийн шинэ сайд мэргэжлийн биш бол сурах гэсэн хүн ирээд "бусдын" тоглолтын бай болно доо.
Иргэн · 2021/01/22
Монголын төрөөр тоглох юмаа! Ерөнхийлөгч , сайд болох хүсэл ... шунал дуусахгүй юмаа
Зочин · 2021/01/22
бүгд таалагдаж бна сайн кабенитад сайн улс төрчид шүү Хүрэлсүхээсээ дэмжлэг аваарай
Зочин · 2021/01/22
Тун зөв сонголт байна, дэмжье