Хүнд гэмт хэрэгт гүтгэсэн гэдэг үндэслэлээр Хууль зүйн сайдыг шалгуулахаар болжээ
2014/04/29
"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаарт мэдээлснээр салбарын сайд дээрээ гүйцэтгэх ажиллагаа явуулсан хэмээн хардагдсан цагдаагийн удирдлагууд АТГ болон прокурорын байгууллагад уржигдар ханджээ.
Тэд Эрүүгийн хуулийн 111.2, 111.3 буюу хүнд, онц хүнд хэрэгт яллуулахаар гүтгэсэн, гүтгэлгийг олон нийтэд тараасан гэсэн үндэслэлээр Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг шалгуулахаар хандсан юм байна.
Өмнө нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өөр дээр нь гүйцэтгэх ажиллагаа явуулсан хэмээн Эрүүгийн цагдаагийн болон Улсын мөрдөн байцаах газрын удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр хуулийн байгууллагад хандсан юм. Гэсэн хэдий ч энэ нь нотлогдоогүй бөгөөд прокуророос эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй гэсэн дүгнэлт гаргасан юм байна.
Зочин · 2014/04/30
ichig ichig,****oo.