Сар шинийн баярын өмнө  иргэд их хэмжээний бууз хийн, хөлдөөх асуудалтай тулгардаг. Маш олон айлууд буузаа гадаа хөлдөөх үзэгдэл ажиглагддаг. Тэгвэл Улаанбаатарчуудын мөнхийн сэдэв болох утаа 2019 оны өвлөөс бидний нүдэнд харагдах байдлаараа багассан ч үнэр болон агаарт үүссэн тоосонцорын хэмжээ урьдны жилүүдийн адил  байсаар байна.

Зөвхөн Улаанбаатар гэлтгүй Эрдэнэт, Дархан, Чойбалсан гэх олон хүн ам төвлөрсөн аймгуудын төвүүдэд ч агаарын бохирдол өндөр түвшинд байна. Тухайлбал,диоксин гэж нэгдэл байдаг. Энэ нь машины яндангийн утаа, дутуу шаталтын нэгдлүүдээс үүсдэг, дэгдэмхий нэгдэл учраас агаарт байж байдаг. Буузаа хөлдөөх үед буузан дээр унаж болно. Хүмүүс нүдэнд харагдах тортог байхгүй юм чинь гадаа хөлдөөж болно гэж боддог. Ийм хүнсийг идсэний дараа химийн нэгдлүүд бидний биед хуримтлагдсаар хэдэн жилийн дараа магадгүй ходоодны шарх, цаашлаад хавдар үүсгэж, гений түвшинд нөлөөлөхийг үгүйсгэхгүй.

 Буузаа гадаа хөлдөөх үед дараах эрсдлүүд гарах эрсдэлтэй:

  • Агаар хөрсний бохирдлоос үүдэлтэй тоос шороо тортог наалдах
  • Нян вирусээр бохирдох
  • Амьтны үс ноосоор бохирдох эрсдлийг үүсгэнэ.