Энэ сарын 11-22-нд иргэдэд нийтийн тээврээр үйлчлэхгүй
2021/02/03
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоосон хугацаанд иргэнд зөвшөөрөх үйл ажиллагааны жагсаалтыг УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа. Үүнд,
- Эмнэлгийн зайлшгүй тусламж, эмийн сангийн үйлчилгээ
- Зөөврийн ус, түлш худалдан авах
- Хүнс, хэрэглээний бараа худалдан авах
- Оршуулга буюу буяны үйл ажиллагааг зөвшөөрнө/Зөвхөн гэр бүлийн гишүүд оролцоно/
- Өрхийн нэг гишүүн зөвшөөрөгдсөн үйлчилгээнүүдийг авахдаа гэртээ хамгийн ойр байрлах цэгт очих бөгөөд QR кодыг заавал уншуулна
Шадар сайд "Энэ хугацаанд нийтийн тээвэр үйлчлэхгүй бөгөөд зайлшгүй ажиллах ёстой төрийн байгууллагууд, төрийн өмчит үйлдвэрийн газруудын үйл ажиллагааг тодорхой эрэмбээр зохион байгуулна. Тэдгээр иргэдийг давхар хяналтаар зорчуулна. Иргэд гэрээс гарахгүй байх зарчмыг баримтална.
Товчоодоор зайлшгүй шаардлагаар гарч, орох иргэд PCR шинжилгээ өгсөн байна.
Айл хэсэх, ахуйн хүрээнд архидахыг хориглох бөгөөд эдгээрт хатуу хяналт тавина" хэмээн хэллээ.
Харин үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн төрийн байгууллагуудын ажилтнуудад үйлчлэх нийтийн тээврийн автобус тодорхой цагийн хуваарийн дагуу явна.
Зочин · 2021/02/03
Emnelegees xaldbar ix garax um. Yyn deeree sudalgaa xiigeed ter nyhiig xaax arga xemjee avaach. Gadaadad xymyys xybairiin daguu emch deer ochdog. Xuleen avaltiin oroond xynyys olnoor tsuglaxgyi, Ariutgaliin bodis emnelegyyddee sain ogooch. Xyylia xatuu bolgo. Deglem zurchson xyniig saon torgr. Tegvel demii tenej yabaxaa bolina. Xichneen xaagaad nemergyi. Boogneoroloo bagasag. Delgyyryyd tsoon xyn dotor baixaar anxaar. Byx delgyyr olon niitiin gazar yydendee ariutgaliin bodistoi bai. Xotiin darga ene asuudaliig gardaj xii. Xot er ni yu xiij baigaa ym. Xamag ajilaa ulsiin comissor xiilgeed suux um.