Мино хайр дурлал бус уран бүтээлээ илүүд үзэх бололтой
2013/04/10
Энэ удаагийн Моbile Yellow буландаа дуучин Номин буюу хүүхэд залуусын дунд Мино нэрээр олны танил болсон дуучин бүсгүйн мэдээллийг сонирхуулж байна. Тэрээр өнгөрсөн намар цуутай хуримыг хийж, хамгийн хурдан салсан хосоор шалгаран сайтуудын мэдээллийн гол бай болж байсан билээ.
Тэгвэл тэрээр нэг хэссэгтээ нам байсны эцэст бүтэлгүй хайрынхаа талаар ярилцлага өгөн тэрхүү амьдралдаа харамсдаггүй бөгөөд бие биенээ танилгүй нэг гэрт орсон гэсэн тайлбар өгсөн юм. Хар сарнай хамтлагийн дуучин Амарсайханы дүү буюу жижиг Амараатай "Хатариш" дуу дуулан багагүй амжилт олсон тэрээр одоо ээжийнхээ хамт амьдарч байгаа аж. Харин тэрээр дараагийн хайр дурлалын эзнээ тийм амархан сонгохгүй бололтой.
Ямартаа ч хурдан шийдвэр гарган анхны амьдралдаа бүдэрсэн тэрээр одоо уран бүтээлдээ анхаарал хандуулан шинэ дуугаа бичүүлж байгаа гэнэ.
С.Отгон