Дөрвөн бөх 15 сая төгрөгийн бооцоотой барилдана
2021/02/16
Коронавирусийн цар тахлын улмаас өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш орон даяар спорт, урлагийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон билээ. Үүнээс өмнө Бөхийн өргөөнд бөх барилдуулахдаа үзэгчгүй явуулж байсан. Харин хорио тавьснаас хойш Цагаан сарын барилдааныг хүртэл цуцлав.
Гэхдээ саяхан Завхан аймгийн “Даян” дэвжээний бөхчүүд Ардын хувьсгалын 90 жилийн ойгоор улсын цолонд хүрсэн шинэхэн начингуудтай халз барилдсан юм.
Тэгвэл энэ удаа улсын аварга Э.Оюунболд, заан М.Бадарч, харцага О.Хангай, Д.Анар нар хоорондоо тойргоор халз барилдах гэнэ. Энэхүү бооцоот барилдааны шагналын сан 15 сая төгрөг байна. Барилдаан үзэгчгүй болох бөгөөд хэзээ, хаана зохион байгуулах эцсийн товыг удахгүй зарлах ажээ.
Харин энэхүү барилдааныг “Малчин” телевиз орон даяар шууд дамжуулах бөгөөд бөх тайлбарлагч О.Батнасан тайлбарлах юм.
Б.Зул
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
явдаг жорлон · 2021/02/16
Хэнтийн допинг явдаг жорлон барилдах эрхээ Хүрэлсүхээр сэргээлгэсэн үү?
Ахмад · 2021/02/16
Юм бүхнийг мөнгөөр,бооцоо хонжвор мөрийцлөөр хэмжих гэдэг бол ер нь нийгмийн сэтгэлзүйг,ёс суртахууныг асар их эвдэж байгааг хаана хаанаа анхаараасай билээ. Бөхчүүд маань зүгээр хорионы дэглэмээ баримтлаад үнэгүй сайхан барилдаан хийж ард түмнээ баясгаж болмоор доо.Мөнгө зарлахгүй бол үнэ цэнэгүй болчихгээд байдаг юм бол тэр бооцооны мөнгөө гэр оронгүй хүчирхийлэлийн золиос болоод байгаа бяцхан үрс дээ зориулахаа зарлаж буян үлдэцгээ.
Зочин · 2021/02/16
Наад 4 гахай дэлхийн дэвжээнд очвол шившиг шалны алчуур болно. Залуучуудыг самбо жудо чөлөөтөөр барилдуулах хэрэгтэй....