Хоёрдугаар сарын 8-наас 15-ны хооронд коронавирусний халдвар авсан хүний тоо дэлхий даяар 16 хувиар буурсан бол нас баралт өмнөх долоо хоногтой харьцуулахад 10 хувиар буурлаа гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээлжээ.

“Шинээр бүртгэгдсэн тохиолдлын тоо буурсаар байна. Өнгөрсөн долоо хоногт 2 726 974 хүн халдвар авч (өмнөх долоо хоногоос 16 хувиар бага), 81 340 (10 хувиар цөөн) өвчтөн нас барсан тохиолдол бүртгэгдсэн. Хоёрдугаар сарын 15-ны байдлаар дэлхий даяар 108 246 992 тохиолдол бүртгэгдсэн бол 2 386 717 өвчтөн нас баржээ” гэж лхагва гарагт шилжих шөнө нийтлэгдсэн ДЭМБ-ийн мэдээлэлд дурдсан байна.

Дурдсан хугацаанд Африк (20 хувь), Номхон далайн баруун хэсэг (20 хувь), Европ (18 хувь), мөн Америк тивд (16 хувь) өвчлөл илт буурчээ. Эдгээр бүс нутагт нас баралтын тохиолдол ч мөн тус тус 21, 13, 19, 2 хувиар буурсан байна. Түүнчлэн Зүүн Өмнөд Ази (9 хувь), Зүүн Газар дундын тэнгист (9 хувь) нас баралт буурчээ буурчээ.

Хойд болон Өмнөд Америкт долоо хоногийн хугацаанд 1.3 сая гаруй хүн халдвар авч, 44 мянга гаруй хүн нас барсан байна. Европт 968 мянга гаруй шинэ тохиолдол илэрч, 33 мянга гаруй өвчтөн нас баржээ. Зүүн Газар дундын тэнгис 170 мянга гаруй хүн шинээр халдвар авсан бол 2500 гаруй хүн нас барсан байна.

АНУ-д хоногийн хугацаанд халдварын хамгийн олон буюу 673 мянга гаруй тохиолдол илэрсэн бол тус улсын дараа Бразил (318 мянга гаруй шинэ тохиолдол), Франц (127 мянга гаруй), ОХУ (104 мянга гаруй), Их Британи (97 мянга гаруй), Итали (85 мянга гаруй), Энэтхэг (78 мянга гаруй), Мексик (66 мянга гаруй) ), Индонез (63 мянга гаруй), Турк (55 мянга гаруй) улсууд орж байна

 

 

Д.Жаргал

Эх сурвалж: Монцамэ агентлаг