Вьетнам засварын газруудыг үнийн тарифтай болгоё!
2014/05/02
Улаанбаатарын өнцөг булан бүрт Вьетнам авто засварын газрууд үйл ажиллагаа явуулж байна. Тэд авто машинаа засуулах гэж очсон хүн бүхэнд дуртай буюу аманд орсон үнээ хэлээд сууж байдаг.
Нэгэнт л Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа Вьетнам засваруудыг нэгдсэн үнийн тарифтай болговол ямар бэ? Аманд орсон үнээ хэлж ард түмнээс баахан мөнгө авчихдаг. Оронд нь орлогын ордер , бэлэн мөнгөний баримт ч өгөхгүй, хэдэн зуун мянгаар нь бүр сая саяар нь халааслаад суусаар байх уу? Манай татварын ерөнхий газрынхан ч Вьетнам гэх авто машин засварын газруудын олж байгаа орлого хэр болохыг мэддэггүй гэж хэлж болно. Учир нь тэд дансаар, банкаар бус бэлнээр мөнгө авч, баяжиж бас хөлжиж байна. Тэгэхээр хууль дүрмээ чангатгаж, далд эдийн засгийг ил гаргаж, асуудлыг анхааралдаа авах шаардлагатай болсон юм бус уу?
Ж.Батхишиг
Зочин · 2014/05/04
undur uneer za***g, ***lga
Зочин · 2014/05/03
Muu sain tolognuudiig hooj garga chimeegui harhnuud