КОВИД-19-ийн 128 шинэ тохиолдол илэрлээ
2021/03/14
Сүүлийн 24 цагт 17894 хүнд шинжилгээ хийхэд 128 хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр нийт халдвар авагсдын тоо 3961 болсон ба үүнээс 3001 хүн эдгэрээд байна.
Өнөөдрийн 128 тохиолдлоос 5 тохиолдлын голомт тодорхойгүй байгаа бол 122 нь ойрын хавьтлаас илэрчээ.
Маргаашаас эхлэн вакцинжуулалтыг эрсдэлтэй насны бүлгээр ангилж буюу өндөр настнуудад хийж эхэлнэ.