Загвар өмсөгч С.Төгсийг танихгүй залуус ховор. Тэрбээр бусдаасаа ялгарч чаддаг модель. Сүүлийн үед эхээс төрсөн биеэрээ гайхуулах болсны гэлтэй зургуудаа их дэлгэх болов. Эмэгтэй хүн залуу насныхаа гоо үзэсгэлэн гэрэл зурагт буулгаж, хадгалах нь хэн бүхэнд байдаг нууцхан хүсэл бололтой. 18 настайгаасаа загвар өмсөж эхэлсэн тэрбээр багадаа модель болно гэж төсөөлөөгүй бөгөөд мөрөөдөж яваагүй гэнэ.

This image has an empty alt attribute; its file name is wa.png

Гадаад төрхөндөө эрс шинэчлэлтийг айхгүй хийж чаддаг нэгэн. Германд хүүхэд насаа өнгөрүүлж, Берлинд загвар өмсөж байсан. Модель С.Эрдэнэцогттой дотносон дундаасаа хүүхэдтэй болсон юм. Харин өдгөө бүжигчин Цэнгүүнтэй хайрын романс үүсгээд хэдэн жилийг үзэж буй. Охинтойгоо ч танилцуулаад авсан гэдэг.

This image has an empty alt attribute; its file name is wa5.png

С.Төгсийн гэрийнхэн нь номын хүмүүс аж. Тиймдээ ч Моделиудад дургүй. Түүнийг модель хийнэ гэхэд бүгд эсэргүүцэж байжээ. Энэ талаар тэрбээр Толгой муутай, томчуудтай явлаа барилаа гээд манай моделиуд муу нэртэй болоод ч тэр үү гэрийнхэн маань, чамайг загвар өмсөгч болоод замаа алдаад ааш чинь эвдрэх байх гэж бодож байсан. Харин чи мэргэжил шиг байлгаж, хувийн амьдралаа хувийн амьдрал шиг байлгаж чадаж байна гэж их хожуу хүлээн зөвшөөрсөн. АнхМонголд биш Берлинд загвар өмсөж эхэлсэн нь гэр бүлийнхэнд маань нөлөөлсөн байх хэмээн нэгэнтээ хуучилж байв.

This image has an empty alt attribute; its file name is wa3.png

Олны танил бүсгүйчүүд нүдэндээ давхраа оёулсанаа ихэд нуудаг. Тэгвэл тэрбээр их нээлттэй. Жартгар онигор нүдэндээ санаа зовоод олон жил явж байгаад, бодож бодож давхраа оёулсан юм биш. Зүгээр л нэг өдөр хийлгэчихсэн. Хийлгэснийхээ дараа их бодсон. Нээрээ юу билээ, арай өөр харагдах билүү гээд. Гэхдээ эдгэсний дараа өөр харагдаагүй. Манай арван жилийнхэн чи огт өөрчлөгдөөгүй байж ингэж мөнгө үрж яадаг юм гэцгээдэг. Хүмүүс үсээ будахдаа, тайрахдаа хүртэл хүн болгоноос асуугаад явдаг. Би шивээстэй, персинг хийлгэсэн, үсээ өөрчилдөг, буддаг.

This image has an empty alt attribute; its file name is wa6.png

Энэ бүгдийг хийлгэхдээ нэг өдөр ч боддоггүй. Багадаа цэцэрлэгт байхдаа өөрөө өөртөө чёлк тайрсан. Дөрөвдүгээр ангид урт үснээсээ залхаад үсээ халимаг болгоход манай бага ангийн багш хүртэл намайг ойлгоогүй. Энэ бол зүгээр л гаднах байдлаа өөрчлөх асуудал. Юманд нервтээд байвал би зүгээр л очоод шивээс хийлгэчихдэг хэмээн өөрийнхөө өөрчлөлтийн талаар ч дэлгэчихдэг нэгэн билээ.

This image has an empty alt attribute; its file name is wa7.png