Завханы Шилүүстэйд зөөвөрлөгдсөн COVID-19 халдвартай хоёр иргэн эдгэрсэн нь суманд эмчлэгдсэн анхны тохиолдол боллоо
2021/03/16
Коронавирусийн халдвар авч, Завхан аймгийн Шилүүстэй суманд эмчлүүлж байгаа 6 иргэнээс 2 иргэн эдгэрч, өчигдөр гэрийн тусгаарлалтад шилжжээ.
Энэ нь халдвар хамгааллын дэглэмийг орон нутгийн онцлогт тохируулан, COVID-19 халдварыг сумын эмнэлэгт эмчилсэн анхны тохиолдол боллоо.
Одоогийн байдлаар Завхан аймаг руу орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хязгаарлаад байна. Аймаг дотроо зөвхөн Шилүүстэй сумаас бусад сум хоорондын хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ.
Эх сурвалж: Завхан аймгийн ЗДТГ
Ард · 2021/03/16
Баяр хүргье! Сумын эмч нарт чадахгүй зүйл үгүй.