Ука жирэмсэн биш
2013/04/11
Энэ удаагийн “Mobile news”-ээр Киви хамтлагийн ахлагч Д.Уламбаяр буюу Укатай холбогдож “Ука удахгүй амаржина” гэсэн мэдээллийн тодруулгыг авсан юм. Тэрээр жирэмсэн болсон бөгөөд удахгүй үрийн зулай үнэрлэнэ гэж өчигдөр хэд хэдэн сайтаар мэдээлэл тарсан билээ.
Харин энэ талаар түүнтэй холбогдон асуухад “Би жүжгийн бэлтгэл хийгээд өнөөдөр завгүй байлаа. Юун жирэмсэн энэ бол ор үндэслэлгүй мэдээлэл байна” гэж хариулсан юм.
Тиймээс хэвлэлүүдээр гарсан мэдээлэл худал болохыг ийнхүү мэдэгдсэн байна. Сүүлийн үед багагүй их ажилтай байгаа тэрээр дуучин Мишээлтэй хамтран дуулсан дууныхаа клипний ажилд орсон аж. Үүнээс гадна ирэх сард Киви хамтлагийн бүрэлдэхүүнээрээ Бээжин хотыг зорьж тоглолтонд оролцохоор уригдсан байна.
Өөр бас уран бүтээлийн мэдээ гэвэл тавдугаар сард эсвэл 6 сарын эхээр “Uka and Kiwi” цомгоо нээж, бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөж байгаа. Энэ мэтээр төлөвлөсөн ажил их байгаа болохоор хүмүүс удахгүй “Киви” эргэн ирж байгааг мэдрэх байх аа гэж тэрээр нэмж хэлсэн юм.
Энэ мэт олон ажилтай байгаа тэрээр өчигдөр буюу 4 дүгээр сарын 11-нд “Гэнэтийн бэлэг” жүжгийн нээлтээ хийсэн бөгөөд энэхүү жүжигт галзууртлаа дурласан бүсгүйн дүрд тоглож байгаа аж.
Энэ мэт олон ажлыг амжуулж байгаа тэрээр бие давхар биш гэдгээ баталж байгаа юм. Олон олон ажлыг амжуулан цаг завгүй байхдаа бидэнтэй холбогдон яриа өгсөн түүнд мөн талархаж буйгаа илэрхийлж байна.
Зочин · 2013/04/27
ooy lag yumaa
Зочин · 2013/04/27
ooy lag yumaa
Зочин · 2013/04/27