Шүүгч, ажилтнууд АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа
2021/03/23
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим сүлжээгээр шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд нэр бүхий өмгөөлөгчөөс мөнгө авсан тухай мэдээлэл гарч, иргэд олон нийтийн дунд эргэлзээ төрүүлж байгаад харамсаж байна.
Дээрх мэдээлэлд нэр дурдагдсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр, Д.Энхцэцэг, захиргааны ажилтан Э.Дарханцэцэг, Г.Зулаа нар тухайн өмгөөлөгчтэй ашиг сонирхлын байдал үүсгэсэн эсэхийг хуулийн хүрээнд шалгаж, бодит байдлыг тогтоолгохоор өөрсдийн хүсэлтээр Авлигатай тэмцэх газарт өргөдөл гаргалаа. Авилгатай тэмцэх газраас энэ асуудлыг шалгаад ирүүлсэн хариуг тус шүүхийн тамгын газраас олон нийтэд мэдээлэх болно.
Иймд эрх бүхий байгууллагаас холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хяналт шалгалт хийж үнэн бодит байдлыг тогтоох хүртэл шүүхийн байгууллага, нийт шүүгчдийн нэр хүнд, хараат бус байдлыг хөндсөн мэдээ мэдээллийг олон нийтэд мэдээлэхгүй байхыг хүсье.
БАЯНГОЛ, ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Бат · 2021/03/23
Зах зээлийн энэ тогтолцоог олигаркууд хэвийн явуулахгүйгээ харууллаа одоо параламентаа 2 танхимтай болгож төрд ард түмний хяналт хэрэгтэй байна