Ковид-19 халдварын 437 тохиолдол илэрлээ
2021/03/26
Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын өнгөрсөн 24 цагийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна.
Өчигдөр улсын хэмжээнд 14,936 хүний сорьцод шинжилгээ хийхэд 437 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.
Энэ нь цар тахал гарснаас хойш Монгол Улсад нэг өдрийн дотор бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болж байна.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад бүртгэгдсэн халдварын нийт тохиолдол боллоо.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 106 хүн эмнэлгээс гарав. Өнөөдрийн байдлаар нийт эдгэрсэн хүний тоо 4,150 хүрлээ. Энэ нь нийт бүртгэгдсэн тохиолдлын 65.5 хувийг эзэлж байгаа юм.
Одоогоор улсын хэмжээнд хүн коронавирусийн халдварын улмаас 1,462 эмчлүүлж байна.
Үүнээс биеийн байдал
- Хөнгөн-1,243,
- Хүндэвтэр-194
- Хүнд-8
- Маш хүнд-7 хүн байгаа юм.
Зочин · 2021/03/26
Коронаа аниа минь энэ өөрөө юу ч хийдэггүй ,өрөөлийг сөйн явуулдаггүй тархи нь биш хар ам нь л ажилладаг хүмүүн байвал ббусдад гай болдоггүй болгож туслаарай гэж гуйлтай ч бишдээ
Зочин · 2021/03/26
Хөл хорио тогтоовол тогтоолоо турж үхлээ гэнэ,тогтоохгүй бол тогтоосонгүй гэнэ. Энэ тамын ттогооны тэнэг үхэр биднийг төр засагминь яах ч билээ. Тэр цагаан сар гэдэг юммыг хийвэл баяжина, золгохгүй бо тэр тэр гомдоно ч гэх шиг.... Хүн гоммммдоож муучилж мэрж алгаа тосож амьдардаг бид мунхарлааасаа гараад чингисийн үүеийнхатуу хуулиар амьдраад нүүдэлчний хэсүүлч зангаа хаямаар л байх шиг...
Иргэн · 2021/03/26
Хөл хорилоо,үхлээ,хатлаа, засаг төр эмч эмнэлгийнхэн тэнэг мангар гээд байсан,олныг уур бухимдлаар өдөөн хатгаж байсан олиггүй этгээдүүдийн бах тав нь ханаж байна уу,тэднийг дэмжээд дэвэргээд та бүхэнд сайхан байна уу.
zochin · 2021/03/26
mongolchuudiig bugd korona hureg gej bga ym bna l da tur zasag hol horio togtoogooch ee