МАХН-ын дарга Энхбаярын сүүлийн нэг жилийн үйл явдал
2013/04/11
Намбарын хүүг яг нэг жилийн өмнө “энэ өдөр” гээд Монголын түүхэнд ”түүхэн баривчилгаа хийн” баривчилсан гэдгийг тэмдэглэе. Өдөр нь намын ажил, сонгуулийн тухай нөхөдтэйгээ санал бодлоо солилцон ширээн дээрээ өнжсөн түүнд гэрийнх нь үүдэнд Авилгатай тэмцэх газрынхан гэрийнх нь гадаа отож байгааг таамаглах өчүүхэн ч “сэдэл” төрөөгүй аж.
Хэсэг нөхөд АТГ-ын дэд дарга Хурцаар удирдуулан машиных нь цонхыг будаа болгоод адаг сүүлд нь үүр шөнийн заагаар гэрийнх нь хаалгыг эвдэн дайрч орохдоо олон зуун цагдаа дээрээс нь тусгайгийнханыг дуудсан нь тэр шөнө Монголчуудыг тэр дундаа Энхбаярын хөршүүдийг ихэд сандаргаж орхисон нь одоо ч хэн бүхний санаанд ил байна. Эхлээд гэрийнх нь гадаа машиных нь дэргэд эхэлсэн үйл явдал оройжин шөнөжин үргэлжилж их хурлын хэд хэдэн гишүүн Энхбаяр даргыг өмөөрөх “зорилго”-той гэрт нь ирсэн ч тусгайгынханы хүчинд автан анх удаа УИХ-ын гишүүний дархан эрх хуулиар зөрчигдсөн. Энэ явдлын үеэр гишүүн асан Шинэбаяр “салаавч” гаргаж, Тэрбишдагва сайд үгээр заналхийлж Улаан гишүүн олны анхаарлыг татсан ч нэмэр бололгүй МАХН-ын дарга “хөл нүцгэн” 461 рүү ачигдсан. Монголд хүчний байгууллага хэрхэн ажилдагыг телевизийн цэнхэр дэлгэцээр тэр шөнөөс хойш Монголчууд дахин дахин давтан харсан. Хэрэг явдал үргэлжилсээр Энхбаяртан өлсгөлөн зарлаж, өвдөж, шүүгдэж, хоригдож, эмнэлэгт хэвтэж яг нэг жил өнгөрчээ. Түүнийг баривчлах үед дэргэд нь байсан хүмүүсээс их хуралд гарч чадсан нь ял шийтгэлгүй үлдэж харин хөөрхий Шинэбаяр гишүүн л салаавч гаргасныхаа төлөө нэг жилийн тэнсэнтэй үйл явдал үргэлжилсээр. Энхбаярыг хоригдсоноос хойш олон үйл явдал дараа дараалан өрнөснөөс цухас дурдвал МАХН АН-тай эвсэж Шинэчлэлийн засгийн газар байгуулж, аавыгаа өмгөөлөн зогссон хүү Батшугар нь Монгол банкны дэд ерөнхийлөгч болж, өөрөө хорих ял сонссон гээд 365 хоногт өдөр бүхэн л түүнтэй холбоотой асуудал босч ирж байлаа. Түүний төлөө ээжүүд өлсөж, Элбэгдоржийн ээжид Энхбаярын ээж захидал бичиж байсан ч Монголын төрийн төмөр нүүр одоо болтол Энхбаярт үйлчилсээр. Олон хоног өлсгөлөн зарласнаасаа болоод эрүүл шахам байсан хүн эдгэшгүй өвчинтэй болж түүний төлөө санаа зовсон нөхөд нь сайд нарын гэгддэг нэгдсэн эмнэлэгийг “хорихын эмнэлэг” болгож олныг гайхшруулсан. Үүнд нэг л зүйл гайхалтай үлдсэн. Хууль зүйн сайд нь заналхийлсэн захиа аваад за яах вэ гээд уучилсан. Харин ерөнхийлөгч нь шүүх хурлын шөнө ТВ-9 телевизээр Цолмон хадагтайд “заналхийлүүлчих”-ээд юу ч дуугараагүй. Учир нь юу вэ гээд сонирхоод үзэхэд тэр бичлэг одоо хаа ч байхгүй мэт ор сураггүй. Эргэн санахад “Элбэгдоржоо чи уйлан дуугараад албан тушаал гуйгаад манай нөхөртэй олон удаа уулзаж байсан шүү дээ. Чамайг юу ч гэж харааж хэлсэн яадаг юм. Чаддаг юм бол яг одоо намайг ирээд барь” гэхчлэн олон зүйл хэлснийг санах нэгэн багйаа. Харин тэр бичлэг хаана байна. Энхбаярын тухай ганц тэр гэлтгүй шоронгийн хорих өрөөнд байсан зарим бичлэг байдаггүй юм гэнэ лээ. Телевизийн бичлэгийг ТВ-9-ыг хаах нэрээр авсан байж болно. Хүн гүтгэх хуультай гээд хууль дүрэм ярьдаг ерөнхийлөгчөөсөө авхуулаад хууль зүйн сайд нь дээрх ярилцлагыг яагаад ил болгон хэрэг үүсгэхгүй байгаа юм бол. Энэ л их сонирхолтой. Цаашид энэ хэрэг юу болохыг харсан олон л байна. Ерөнхийлөгчийн сонгууль болж буйтай холбогдуулан Элбэгээ дахин нэр дэвшихийн тулд сонгуулиас өмнө Цолмонгийн “өөрийг нь гүтгэсэн” гэх яриаг хав дарж одоо бүр Энхбаярт өршөөл үзүүлэх сураг ч байна. За тэгээд Энхбаярын тухай 365 хоногийн дуулианыг сөхвөл барагдашгүй л их. Ингээд эргээд нэг хэрхэн баривчилж байсныг хэрхэн шүүж байсныг сонирхоё
Д.Батсүх
mongol · 2013/04/14
Burhanii tseerlel harinch gaigvi buuj muu lalart
Зочин · 2013/04/12
bi bo owdchixloo
Зочин · 2013/04/12
idej uusan ni barigdasan yum chini higdohgui yadag yum ahiuhan jiliin yal ogoh baisan yum negent l barigdasan yum chini hamsaatnuudiinhaa hergiig elchileed hamt deeliig ni nomruuleh baisan yum