Б.Батцэцэг:Тавдугаар сараас хилийг үе шаттайгаар нээнэ
2021/03/27
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тавдугаар сараас хилийг үе шаттайгаар нээж, тусгай нислэгийг зогсооно гэж мэдэгдлээ.
Тэрээр “Эх орондоо ирэх хүсэлтээ илэрхийлсэн 8000 гаруй иргэн байгаа. Үүнээс 4700 нь яаралтай ирэх хүсэлтэй байна. Тухайн иргэдийг гурав, дөрөв, таван сард хуваагаад бүгдийг нь татан авахаар төлөвлөгөөг гаргасан. Гадаадад байгаа иргэдээ вакцинжуулах асуудлыг дипломат төлөөлөгчдийн газруудад тавьсан. АНУ-д 30 гаруй мянга, БНСУ-д 42 мянган Монгол иргэн байгаа. Энэ хоёр улс гадаадын иргэдийг үнэ төлбөргүй вакцинд хамруулна гэсэн. Хилийн чанадаас нутаг буцах хүсэлтэй иргэдээ эх оронд нь ирүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгын хүрээнд тусгаарлалтын хоногийг бууруулж, нислэгийн тоог нэмэгдүүлж байна. Ингэснээр яаралтай нутаг буцах хүсэлтэй иргэдээ тавдугаар сарын 1-н гэхэд эх оронд нь ирүүлнэ. Мөн арилжаа, тусламжийн шугамаар ирж байгаа вакцинууд хугацаандаа ирж байгаа учраас вакцины тасалдал үүсэхгүй. Тухайлбал, арилжааны шугамаар авах Спутник-V вакцин дөрөвдүгээр сарын эхээр, БНХАУ-аас авах вакцины эхний хэсэг ирэх сарын 2-нд ирнэ” гэв
багш · 2021/03/29
Дотооддоо халдвар илрээгүй байхад хаасан. Одоо хоногтоо хагас саяас илүү хүн халдвар илрээд байхад нислэгээ сэргээдэг нь ямар учиртай юм бол?
Зочин · 2021/03/28
зүгээр л хошгируулалт
Зочин · 2021/03/27
Хил нээж Сонгуулийн өмнө шоудах чинь зөв үү. Өдөр бүр халдвартай хүний тоо геометрийн прогрессоор өсч байхад хил нээж байгаад бүр 12 төрлийн шинэ вирус гээчийг оруулж ирэх гээд байна уу. Та нар ингэж шоудаж байж ард түмний тэвчээрийг барж идэх хоол битий хэл ажил төрөл ч үгүй болцгоов доо. Ард түмэн тэнэг биш. Тэвчээрт хязгаар бий.