"Ц.Тувааны АН" О.Цогтгэрэлийнх, "С.Эрдэнийн АН" "М.Тулгатын АН" болсноос өөр юу ч өөрчлөгдсөнгүй
2021/03/29
Өчигдөр АН-ын даргын сонгууль гэх эмгэнэлтэй, инээдтэй үйл явдал улс төрийн хүрээнд болж өнгөрлөө. "Ц.Тувааны АН"-ын даргын сонгууль уламжлалт хэлбэрээр явагдаж, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл АН-ын даргаар сонгогдсон бол "С.Эрдэнийн АН"-ын даргын сонгууль цахим, гар утас хосолсон хэлбэрээр явагдаж, НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат АН-ын даргаар сонгогдлоо гэх.
О.Цогтгэрэл нь УИХ-ын гишүүн асан З.Нарантуяаг, М.Тулгат Ерөнхийлөгчийн зөвлөх асан Ч.Өнөрбаярыг АН-ын ЕНБДаргаар ажиллуулах гэнэ.
Товчхондоо хоёр өөр даргатай, хоёр өөр байртай, хоёр өөр Хэрэг Эрхлэх Газартай хоёр өөр Ардчилсан Нам гагцхүү даргаа л өөрчилж, талцал, хуваагдлаа урьдын адил үргэлжлүүлэх нь ээ.
Бат · 2021/03/30
Зах зээлийн энэ тогтолцоог олигаркууд хэвийн явуулахгүйгээ харууллаа одоо параламентаа 2 танхимтай болгож төрд ард түмний хяналт хэрэгтэй байна
Зочин · 2021/03/29
энэ нам ингээд дууслаа. Хэдэн нөхдүүд нь асар ихээр баяжаад бусад нь дагаж навсагнаад хоосон үлдэв гэж
Эинг · 2021/03/29
Чааваас даа АРАЙ ОЮУНЛАГ хүн СОНГОЧИХСОН бол ЛАГ шавраасааа гарч МАГАД БСАН . Одоо улам лЖИВНЭ
Хэннчбиш · 2021/03/29
Төв аймгийн хүүхнүүдээс болж АН ийм байдалд орлоо дооЭмч гишүүн хэрэгтэй гэж бодсон юм бол Тувааныг биш Эрдэнэсувдыг сонгосон бол намын "цул" ийм байхгүй байсан болов уу? 2024 онд эргэцүүлээрэй
Арын хаалгыг шүтсэн нам · 2021/03/29
Балай юм болж байнаа. АН сөнөжээ. Угаасаа арын хаалгыг шүтсэн хүмүүс 1990 оноос үүрлэчихсэн нам даа.
Бат · 2021/03/29
АН дотроо олон бүлэг паракцтай нам энэ зөрчил яваад байгаа хэрэг Эрдэнэ даргатай удвал энэ нам мөхнө