Хэдхэн хоногийн өмнө Монголын үндэсний бөхийн холбооноос харцагуудын дунд тойргийн халз барилдаан зохион байгуулсан. Энэ удаад “Харьшгүй хүчтэн” нэртэй халз барилдааныг “Малчин” телевизийн захирал С.Жаргал явуулах гэж байна.

Ингэхдээ зөвхөн үндэсний бөхөөр бус жүдо, бүстэй барилдаан, самбо гэх мэт олон төрлөөр халз барилдах юм. Барилдаанд анх улсын аварга Э.Оюунболд, заан М.Бадарч, харцага Д.Анар, О.Хангай нар оролцох гэж байв. Гэвч О.Хангай харцага нэрээ татжээ. Улмаар үлдсэн гурван бөх дээр улсын харцага Ш.Мөнгөнбаатар, начин Ч.Хөхчирэнгэр, Б.Амаржаргал нар нэмэгдсэнээр зургаан бөхийн дунд халз барилдааныг зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Дээрх бөхчүүдээс гадна дуучин Э.Төрмандах, Д.Намсрайноровоор манлайлуулсан зургаан уран бүтээлч тойргоор халз барилдах гэнэ.

Барилдааныг гуравдугаар сард зохион байгуулахаар товлосон ч тодорхойгүй хугацаагаар хойшилсон бөгөөд эцсийн товыг удахгүй албан ёсоор зарлах ажээ.

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин