271 хүнээс коронавирусийн халдвар илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн тохиолдол 9,598 боллоо
2021/04/03
Өчигдөр улсын хэмжээнд 17,537 хүний сорьцод шинжилгээ хийхэд 271 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол нийтдээ 9,598 боллоо.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 163 хүн эдгэрч эмнэлгээс гарав.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдлын 56 хувь нь буюу 5,379 хүн эдгэрээд байгаа юм.