Нөхрөө уучлах уу? Хөөгөөд явуулах уу?
2014/05/06
Сайн байна уу хүмүүсээ. Надад та бүхний санал, зөвлөгөө хэрэгтэй байнаа. Тэгээд бичлээ. Та бүхэн шүүмжлэх, загна зүйл байвал аймаар хараалгүйгээр алдааг минь хэлж өгөөрэй. Нөхөртэйгээ би найман жилийн өмнө танилцаж, хамт амьдраад таван жил болж байна. Хэн хэн нь өмнө нь амьдралтай байсан болохоор би нэг хүүтиэй, нөхөр маань нэг охинтой. Тийм болохоор хүүхдээ хэн хэн нь аав ээждээ үлдээгээд бүхнийг тэгээс эхэлсэн бөгөөд бид нэг хүүтэй болсон. Хүү маань одоо гурван настай. Өнөөдөр залуу хосууд нийгэмд байр сууриа олоход ямар бэрхшээлтэй билээ дээ. Би нөхөртэйгээ хамт дэлгүүр ажиллуулсан ч шатчихсан.
Бөөн өрөнд унаснаас болж бид өдөр бүр маргах болсон. Сүүлдээ хэрүүл маань зодоон болчих гээд байсан тул би нөхрөө гэрээсээ хөөдөг боллоо. Яг ийм байдалтай гурван жил болж байна. Сүүлийн хэдэн сар нөхөртэйгээ нэг ч “ойртоогүй”. Оройтож ирээд л буруу хараад унтаад өгнө. Их л хүйтэн хөндий, цэвдэг мөс шиг сонин байх болсон.
Нэг удаа нөхрөө гэрээсээ хөөтөл гэртээ ирэлгүй тав хоносон. Сураглахад ажилдаа явж байгаа, жоохон ядрангуй харагдаж байна л гэсэн. Найзуудынхаараа хонож байгаа байх, тэгээд ч долоо хонолгүй эргээд ирдэг болохоор нь тоогоогүй ажлаа хийгээд л явж байсан.
Тэгтэл нөхөр маань олон жилийн өмнө харж явдаг байсан хүүхэнтэй явдаг болсноор барахгүй хамт амьдардаг болсон байсан. Тэр хүүхэн нь надаас ихийг олдог, гайгүй айлын хүүхэд юм гэсэн. Надаас илүү нь нас залуу юм даа. Гэхдээ надтай адилхан өмнө нь алдаж байсан. Нэг охинтой юм билээ.
Нөхөр маань энэ талаар надаас нууж байгаа ч ажлынхан нь надад хэлсэн. Итгэхийг хүсэхгүй байсан болохоор нэг удаа нөхрөө сэмээрхэн дагаад хаана, яаж амьдарч байгааг нь ч харсан.
Нөхөр нуугаад байгаа болохоор бас, хүүхэд нь байгаа болохоор хүүхдээ бодоод уучлах уу? Эсвэл эмэгтэй хүний бардам зандаа хөтлөгдөөд хөөгөөд тэр чигт нь явуулах уу л гэдэг байна. Яах уу?