Сүүлийн хоногт Улаанбаатарт 654, орон нутагт 88 тохиолдол бүртгэгдэж, гурван иргэн нас баржээ
2021/04/15
Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээнүүд хийх явцад 742 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 18,002 болж байна. 742 тохиолдол бүгдээрээ дотоодод бүртгэгдсэн бөгөөд
- 654 нь Улаанбаатар хотод,
- 88 нь орон нутагт бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт 385 хүн эдгэрсэн ингээд нийт эдгэрсэн хүний тоо 10,638 боллоо. Халдварын улмаас 2,978 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
- Хөнгөн 2,071
- Хүндэвтэр 689
- Хүнд 173
- Маш хүнд 45 хүн байна.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа иргэдэд өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьдаг.
Өнгөрсөн хоногт хоёр нас баралт/69 настай эмэгтэй, 72 настай эрэгтэй/ бүртгэгдлээ. Мөн бусад шалтгаант нэг нас баралт бүртгэгдсэн. Тухайн хүн коронавирусийн халдвартай хэмээн оношлогдсон ч СБД-ийн нэгдсэн эмнэлэгт бөөрний архаг дутагдал гэсэн оноштойгоор эмчлүүлж байгаад нас барлаа.
Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байгаа" гэлээ.