Өчигдөр нээлтээ хийсэн "Гэнэтийн бэлэг" романтик жүжгийн нээлтэд "Киви" хамтлагийн гишүүд ирсэн байна. Учир нь тус хамтлагийн ахлагч Уламбаяр буюу Ука энэ жүжигт тоглосон юм.

Хамтлагийн ахлагч нь жүжгийн урлагт хүч үзэж байгааг дэмжихээр ирсэн Агий болон Намуунаа нар жүжиг ч их таалагдсан бололтой. Ойрд уран бүтээлийн хувьд төдийлөн шинэ бүтээлгүй байгаа ч ирэх сараас тэд шинэ цомгийн ажилдаа орохоор зэхэж байгаа аж. Ямартаа ч найзыгаа дэмжихээр ирсэн тэдний гоёл иймэрхүү байлаа.