Харанга хамтлагийн Чукагаар продюсерээ хийлгэдэг "Анемоне" хамтлагийнхан тун азтай охид. Тэд телевизийн шоунаас хамтлагаа бүрдүүлэн гарсан ч бусад төрөн гарсан хамтлагаасаа уран бүтээлийн хувьд арай чанартай бүтээл гаргадаг.

Саяхан шинэ цомгоо мөн шинэ клипээ цацаад буй Анемоне хамтлагийн охид Гэнэтийн бэлэг хайж яваад бидний дуранд өртсөн юм. Тэдний хайсан бэлэг нь "Найзууд" театрын уран бүтээлчдийн тайзнаа тавьсан "Гэнэтийн бэлэг" нэртэй жүжиг байлаа. Ойрдоо шинэ уран бүтээл гээд завгүй байсан охид ямартаа ч өөрсддөө чөлөөт цаг гарган жүжиг үзээд амжжээ.