С.Эрдэнэ: AH-ын анхан, дунд шатны гишүүдийн дунд хагарал үүсээгүй
2021/05/06
АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй С.Эрдэнэ мэдээлэл хийж байна. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр СЕХ өчигдөр АН-аас нэр дэвшигч С.Эрдэнийн материалыг хүлээн авлаа.
М.Тулгат "АН хоёр хуваагдсан нь үнэн. Манай намын нэг хэсэг хүмүүс энд мөнгөтэй, Ерөнхийлөгчтэй талд нь нэгдэж, хамтарч ажиллаж ирсэн. Тэрийг Ерөнхийлөгч нэг хүний дангаар ноёрхох, хязгааргүй эрх мэдэлд хүргэх санаархалд ашиглах гэж байсан. Үүнд би намынхаа гишүүдийг ухамсарлаач, сэрээч ээ гэж уриалмаар байна. Үнэн, үзэл санаа хүчтэй байдаг юм. ямар их мөнгөтэй, хэвлэлийн багтай юм бэ. Одоо бүр талбайд өлсгөлөн зарлаж байна. Хэний эрх ашгийн төлөө өлсөж байгаа юм.
Өөр намын гишүүнийг нэг өдрийн дотор нам дэвшүүлээд, маргааш нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж байдаг юм. АН-ын Үндсэн дүрэмд АН-д элсээд зургаан сарын дараа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй байдаг. Дүрмийн дээгүүр алхсанаа яагаад юман чинээ санахгүй байна вэ. Өнөөдөр АН ялгарч байна, жинхэнэ буурин дээрээ ирж байна. Хууль ёсны АН энд байна. Одоо энэ төөрөгдлөөсөө гар. АН хүчирхэг болно оо. Үүний төлөө хамтдаа явцгаая гэж намын нийт гишүүддээ уриалмаар байна" гэв.
С.Эрдэнэ "Өнгөрсөн намраас эхлэн АН-ын удирдлагын түвшинд маргаантай асуудал үүссэн. АН-ын анхан, дунд шатны гишүүдийн дунд хагарал үүсээгүй. Бид намын гишүүдтэй зөвшилцөхийн төлөө удаа дараа санаачилга гаргасан.
Өнгөрсөн сонгуулийн үр дүнгээр хариуцлагаа хүлээж долоодугаар сарын 8-нд даргын ажлаа өгч, дэд дарга Ц.Туваанд тамгаа шилжүүлсэн. Туваан даргын хувьд наймдугаар сарын 23-нд Намын аравдугаар Их хурлыг хуралдуулж, дараагийн даргыг сонгох байсан. Гэтэл аравдугаар сар гартал Их хурлыг хуралдуулаагүй. АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй материалаа СЕХ-нд өгсөн. Тавдугаар сарын 8-ны дотор СЕХ шийдвэрээ гаргана.
УИХ дахь АН-ын бүлэг 11 гишүүнтэй байсан. Энэ бүрэн эрхийн хугацаанд 11-ээрээ л байна. Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар АН-ын бүлэгт элсэх эрх зүйн чадамж байхгүй. УИХ дахь АН-ын бүлэг АН-ын нэрээр нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болсон. Би өөрөө гарын үсэг зурж нэр дэвшүүлсэн. Улс төрийн намын тухай хууль, УИХ-ын тухай хууль гэж бий. АН-ын үзэл санаа, байр суурийг УИХ-д төлөөлөх гишүүд юм.
лам · 2021/05/07
нам хагалсан хүн нам унана даа их хурлын 11 гишүүдыг дэмжиж бна
Z · 2021/05/07
Ene aimshigt sanal uguh hun bhgui ee. Haraad aidas hurlee
Бат · 2021/05/06
Бид МАН-д төрийн эрх өгсөн одоо мөн л ёрөнхийлөгчийг өгөх ёстой энэ нийгмийн гол шалгуур багаар ажиллах л шүү дээ
Зочин · 2021/05/06
bohir hun erdene. bayangol duureg bishee, tolgoi chin dutnaa chi hurelsuhiin hun sh tee bugd mednee
зочин · 2021/05/06
Энэ хулгайчид санал өгөх АН-ын гишүүд байгаа гэж үү
Зочин · 2021/05/06
.баттулга хулгайчтай тохиролцох биш шоронд нь хийж төрийн хар хүн шиг явсан бол ийм юм болохгүй байсан.