Сүүлийн 24 цагт 477 халдвар илэрч, 9 хүн нас баржээ
2021/05/11
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 477 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.
Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын нийт тохиолдол 45,936 боллоо.
Мөн хугацаанд 1,570 хүн эдгэрсэн бол 9 хүн нас барсан байна.
Өнөөдрийн байдлаар 34,230 хүн коронавирусийн халдвараар өвчилж эдгэрсэн бол 179 хүн уг өвчний хүндрэлээр эндээд байгаа юм.