Дэд бүтцийн сайд С.Зоригийг 1998 оны аравдугаар сарын 2-нд хөнөөсөн хэрэгт 20 жилийн ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэргийг дахин задалж, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянах боломж нээгдсэн.

Хуулийн дагуу хэргийг задалж, дахин хянуулах дүгнэлтийг УЕП-оос Дээд шүүхэд хүргүүлээд байсан юм. Тэгвэл прокурорын эл дүгнэлтийг үндэслэлтэй эсэхийг хэлэлцэх шүүх болж, шийдвэрээ гаргалаа.

Дээд шүүхээс Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Б.Амгаланбаатар нарт холбогдох хэргийн гурван шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаалаа.

Улмаар тэднийг батлан даалтад гаргах шийдвэр гаргажээ. Ийнхүү аль эртнээс зурагдаж, төлөвлөгдсөн улс төрийн зорилтот төлөвлөгөө ийн биелж байна. Т.Чимгээ нарыг буруутай хэмээн ялласан шүүгч нар гаргасан шийдвэрээсээ ухарч, прокурорт буцааж буй нь нэгэнт улс төржсөн хэрэг болсныг ийн илтгэв.