Залуу малчид рестораны шалыг цөмөртөл “танцаллаа”
2014/05/08
Баялаг бүтээгч залуу малчдын чуулган нийслэл Улаанбаатарт 2 өдрийн турш зохион байгуулагдаж байгаа бөгөөд 8-ны өдөр тэднийг угтан авч, танилцуулах үйл ажиллагааг МЗХ-ны дэргэдэх “Залуу малчдын хороо” зохион байгуулсан байна. Залуу малчдын танилцах үдэшлэгийг Сүнжин гранд зочид буудалд зохион байгуулсан бөгөөд Монгол орныхоо өнцөг булан бүрт суурьшиж, мал аж ахуйгаа өсгөн үржүүлж, эх орныхоо хөдөө аж ахуйг хөгжүүлж яваа эдгээр залууст үеийн залуучуудтайгаа танилцах боломжийг анх удаа олгож байгаагаараа онцлог юм. Чуулга уулзалтад 330 сумын 360 гаруй залуучууд ирсэн бөгөөд малчин залуус танилцах үдэшлэгт солонгын долоон өнгийн намирсан дээлнүүдийг өмч ирсэн нь үнэхээр онцгой харагдаж байсан юм. Малчин залуусын танилцах үдэшлэгт Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа болон МЗХ-ны Ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат нар залуу малчдаа хүндлэн ирж оролцсон бөгөөд МЗХ-ны Ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат хэлэхдээ “Би ч бас мал маллаж байсан, энэ орой та бүгдийгээ хараад мал аж ахуйн салбартаа санаа зовох шаардалагагүй юм шиг санагдлаа. Маргааш болох чуулгандаа тулгамдаж байгаа асуудлаа зоригтой хэлж, шийдвэрлэх арга замаа хамтдаа хэлэлцэж, нутагтруугаа хэлэх үгтэй, хийх ажлын төлөвлөгөөтэй болоод очоорой” гэж хэлэхэд залуу малчид маань зориг орсон мэт харагдаж байсан юм.
Малчин залуусын танилцах үдэшлэгт МУГЖ Ө.Уянга, МУГЖ Ч.Бат-Эрдэнэ, МЗХ-ны дэргэдэх “Залуу циркчдийн хороо”-ны циркчин залуус уригдан ирж ая дуугаа өргөсөн бөгөөд МУГЖ Ч.Бат-Эрдэнэ “Манайханы алга ташилт “нүр нүр” гээд цаанаа л нэг жинтэй аргагүй л манайхан шүү дээ” гэж хошигнож, зааланд цугласан залуу малчид хэн босч бүжиглэхнүү хэмээн хэдэн биенээ харан, нэг нь босонгуут бүгд даган босч Сүнжин грандын шалыг цөмлөх шахсан танилцах үдэшлэг боллоо.
Зочин · 2014/05/10
Baylgiig buteegch mongol sain xytdad uud myngat malchin bolj baylgiig xytdiin tuluu ashiglaaad bna yanaa
Зочин · 2014/05/09
kkk yahavde huurhhis yamar urgelj bujiglej yvah bish bujiglej l baig