Азийн хатан хаан загвар өмсөгч Оюунгэрэл
2013/04/12
Олон улсын тэмцээнээс Азийн хатан хаан өргөмжлөлийг хүртэж байсан загвар өмсөгч, мисс Г.Оюунгэрэл хэвлэлийн гол сэдэв болдог байсан ч тэрээр хайраа олсноор хэл амнаас намжсан билээ.
Тэгвэл тэрбээр жил гаруйн өмнөөс “Монросцветмет”-ийн Х.Бадамсүрэнгийн бага хүү Б.Бадрахтай хайрын романс хэлхэж, хорвоогоор нэг аялах болсон. Азийн хатан хааны дурлалт залуу гэгдэж буй Б.Бадрахын хувьд өдгөө 22 настай. Тэрээр Г.Оюунгэрэлийн ардаас нэлээдгүй хөл алдаж гүйсний эцэст хамтын амьдралаа эхэлжээ. Мисс бүсгүй өнгөрсөн сар амаржин хүүтэй болсон юм.
БНСУ-ын алдартай загвар зохион бүтээгч Андрей Ким агсны ивээлд багтаж, загварын сургуульд нь сурахын зэрэгцээ томоохон агентлагт ажиллаж байсан Г.Оюунгэрэл өнгөрсөн он жилүүдэд олны танил улстөрч, бизнесмэнтэй нэр холбогдож байсан удаатай.