40 сая төгрөгийн супер хонжвортой НӨАТ-ын сугалааны тохирол Ням гарагт явагдана
2021/06/18
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын нэвтрүүлэг зургаадугаар сарын 20-ны Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.
2021 оны тавдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2021 оны зургаадугаар сарын 19-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.
Энэ удаагийн тохирлын супер хонжвор 40 сая төгрөг байна.
Сугалааны хонжворын дүн:
- Сүүлээсээ гурван орон таарвал 30 мянган төгрөг
- 4 орон таарвал 100 мянган төгрөг
- 5 орон таарвал 500 мянган төгрөг
- 6 орон таарвал нэг сая таван зуун мянган төгрөг
- 7 орон таарвал гурван сая төгрөг
- 8 орон таарвал 20 сая төгрөг хожно.
Эх сурвалж: Татварын ерөнхий газар
Очирхуягын цэрэндолгор · 2021/06/20
Аз алганд минь хураг ээ хурай хурай хурай
Бат билэг.Я · 2021/06/19
Байхгүй
Бат билэг.Я · 2021/06/19
Болж байна
Бат билэг.Я · 2021/06/19
Таалагдаж Байна
Зочин · 2021/06/18
Үнэн юм болов уу би хожиж үзээгүй шд ойр тойронд бга маань яалгаагүй