МАН-ын бага хурлаар Л.Оюун-Эрдэнэ 100% саналаар МАН-ын даргаар сонгогдлоо. МАН-ын даргаар ажиллахдаа улс орныхоо төлөө, намын шинэчлэл , боловсон хүчний асуудалд чухал үүрэг гүйцэтгэсэн У.Хүрэлсүх танд талархал илэрхийлж, Төрийн тэргүүний хариуцлагатай албанд нь амжилт хүсэн тэрбээр ажлаа ийнхүү хүлээн авахаар боллоо. 

Бямба гаригт үргэлжлэх Бага хурлаар Бага хурлын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, бусад зохион байгуулалтын ажлыг ярилцах бөгөөд МАН-ын дүрмийн дагуу Их хурлын товыг тогтоно гэсэн мэдээлэл байна.