Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооны Нагоя башё ирэх сарын 4-нд эхлэх бөгөөд холбооноос банцүкэг олон нийтэд зарлажээ. Уг башёд Хакүхо ганцаараа ёкозүна цолтой барилдана.

Хоёр башё дараалан 10 давсан сэкивакэ Такаясү озэки цолны төлөө барилдах юм. Вакатакакагэ, Мэйсэй хоёр комүсүби болсон бол Ичиямамото дээд зиндаанд дэвшжээ. Хүнд гэмтлийн улмаас жониданд унаад байсан Үра 21 башёгийн дараа дээд зиндаанд дахин барилдах нь.

 

Хөл хорионы дэглэм зөрчин, гурван тэмцээнд барилдах эрхээ хасуулсан Аби макүшитад хоёр башё дараалан 7:0 түрүүлж, жюүрёод эргэн иржээ.

 

Үүнээс гадна их аварга Хакүхогийн зодог тайлах эсэхээ шийдэх башё болно. Мөн озэки Тэрүнофүжи ёкозүна цолны болзол сонссон байгаа билээ. Энэ талаар Исэгахама ояката “Сүүлийн нэг жилд гурав түрүүлсэн. Хоёр башё дараалан тэргүүллээ. Тэгэхээр Нагояд заавал түрүүл гэж хэлэхгүй. Үзүүрлэхэд л ёкозүна цолны яриа эхлэх байх” гэжээ.

 

Монгол бөхчүүд:

 

Макүүчи

 

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 

Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 

М-2 Ичиножёо А.Ичинноров 

М-5 Хоошёорюү С.Бямбасүрэн 

М-6 Кирибаяма Г.Лхагвасүрэн 

М-7 Чиёошёома Б.Мөнхсайхан 

М-10 Тамаваши Б.Мөнх-Оргил Жюүрёо 

Б-6 Миторюү Б.Төрболд 

Б-7 Азүмарюү С.Тодбилэг 

Б-10 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 

3-12 Дайшёохо Ч.Шижирбаяр 

 

Макүшита

 

Б-2 Хокүсэйхо Э.Даваанинж 

Б-13 Хокүтэнкай Г.Сүхбат 

Б-21 Дэванорюү Т.Тэмүүлэн 

Б-23 Тамашёохо Э.Энхманлай 

Б-25 Ёошёояма Б.Анхбаяр 

3-34 Сакигакэ Я.Баттүшиг 

Б-46 Саданохикари Д.Наранцогт 

 

Санданмэ

 

3-5 Хокүтомарү Н.Чинзориг 

Б-57 Араүма Б.Төртогтох 

 

Жонокүчи

 

3-18 Кагамио Б.Нанжид

 

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин