Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.06.30/ боллоо. Хуралдаанаас гарсан голлох шийдвэрийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцуулж байна. 

Өнөөдрийн хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын улбар шар түвшнийг наймдугаар сарын 30-ныг хүртэл сунгасан байна. Хоёр хөршид короновирусын мутацилагдсан хувилбар тархаж буйгаас гадна дотоодод хэд, хэдэн аймагт халдварын нөхцөл байдал амаргүй байгаа учир ийнхүү өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сунгажээ. 

Мөн цахим үндэстэн болох зорилтын хүрээнд Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжжээ. Өнөөдрийн хуралдаанаар мөн Элчин сайд нарын томилж хийж Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шилжүүлсэн байна. 

ШУУД ҮЗЭХ: