Азид анх удаагаа Монголын тайзнаа тавигдаж мянга мянган үзэгчдийг байлдан дагуулсан “Ромео Жульетта” мюзикл “Гэгээн муза-11” олон улсын театрын их наадмын "Дуулалт жүжгийн төрөлд" нэр дэвшжээ. Тэрбээр энэ сарын 14-нд 19:00 цагаас Улаанбаатар паласын концертын их танхимд үзэгчдийн хүсэлтээр ганцхан удаа дахин тоглогдох гэж буй тус жүжиг ийнхүү “Гоолингоо”, “Ван хүний үр”, “Ээрэн хүрээ”, “Монгол шатрын домог” зэрэг шилдэг бүтээлүүдтэй өрсөлдөж буй ажээ.

   “Сонгодог мюзикл продакшн”-аас дэлхийн сор болсон гайхимшигт бүтээлийг элгэн түмэндээ ийнхүү дахин толилуулж байгаа бөгөөд монголын урлагийн нүүр царай болсон авъяаслаг уран бүтээлчид тус уран бүтээлд дахин тоглоцгоож байгаа ажээ. Тус мюзиклын талаархи дэлгэрэнгүй  мэдээллийг 88090135, 89097117, 95150547 дугаараас лавлаарай.